2021-02-08 177

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй хүн өөр дээрээ бензин асган, амиа егүүтгэсэн хэрэг гарсан.  Тэгвэл цагдаагийн байгууллага хэн болохыг нь тогтоожээ.

Тодруулбал ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Талийгаачийн биеэс 1987 онд төрсөн Э гэгчийн бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ бичиг тухайн иргэнийг мөн эсэхийг тодруулж шалгана” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл бичиг баримт нь амь хохирогчийнх мөн болохыг нь тогтоожээ.

Түүнчлэн талийгаач эрхэлсэн тодорхой ажилгүй, гар дээрээс худалдаа хийдэг буюу зам дагуу CD борлуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Холбоотой мэдээ