2021-02-08 282

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй  Э гэгч өөр дээрээ бензин асган, амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Түүнийг өөрийгөө шатаах гэж байхад  нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд ахлагч Б.Даваажав зогсоох гэж оролдсон нь үйл явдлыг харуулсан бичлэгээс харагддаг.

Тэрбээр энэ талаар  “Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байхад Талбайн баруун урд сэжиг бүхий хүн орилж байгаа нь сонсогдсон. Шалгах гээд очиж байтал гэнэт гал гарсан. Ердөө хоёрхон алхмын зайд байсан. Тухайн үед  галыг чадахаараа унтраах гэж хичээсэн. Ойр байсан иргэд ч надад тусалсан. Үйл явдал ердөө хэдхэн секундын дотор л болж өрнөсөн.  

Амь насыг нь аварчих юмсан гэж бодож байсан ч харамсалтай нь чадсангүй. Би өөрөө нэг их гэмтээгүй” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.

Холбоотой мэдээ