2021-02-09 111

Нийслэлд одоогоор 11 голомт өндөр идэвхтэй байна. Гэвч өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд дахин хоёр голомт үүсжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 18,871 сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ.

Батлагдсан тохиолдлын дийлэх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байгаа бол 12 тохиолдол нь  шинээр гарсан голомтуулдаас илэрлээ. Тодруулбал “Элизабет” хотхонд дөрвөн тохиолдол, “CGS эмнэлэг”-ээс найман тохиолдол бүртгэгдсэн байна.  Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ