2021-02-09 109

Дэлхий дахинд цар тахал нүүрлэж, улс орнууд эдийн засгийн хямралтайгаа “тулалдсаар” байна. Манай улс ч мөн шаардлагагүй зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжээд буй. Гэвч Засгийн газраас барьж буй энэ бодлого Монголбанкинд хамаагүй бололтой. 300 сая төгрөгөөр фитнессийн төхөөрөмж авах тендер зарлаж, тансаглаж сууна.

Тодруулбал, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 02 сарын 01-ний өдөр 300 сая төгрөгийн үнэ бүхий гүйлтийн цана, суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч зэрэг фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийг зарлажээ. Ингэхдээ тендерт оролцогч нь Монгол банкны нэрээр зарласан уг тендерт материалаа гуравдугаар сарын 04-ний дотор ирүүлэхийг шаардсан байна.

Монголбанк бол цар тахлын нөлөөгөөр ихэнх аж ахуй нэгжүүд нь хаалгаа барьж, ард иргэдийнх нь орлого буурч, ядуурлынх нь хэмжээ тэр хэрээр нэмэгдсээр байгааг тоо баримттайгаар нь хардаг байгууллага. Гэвч эдийн засгийн уналттай байгаа энэ цаг үед өөрсдийнхөө ихдүүлсэн өөхөө шатаахаар энэ мэтээр тансаглаж буй нь хэр зохистой вэ.

Нийслэлд цэцэрлэг, сургуульгүй олон хороо бий. Үүний цаана мянга мянган хүүхдийн сурч боловсрох эрх яригддаг. 300 сая төгрөг бол нэг хорооны нэлээд хэдэн хүүхдийг цэцэрлэгтэй болгож дөнгөх хөрөнгө. Гэтэл хүүхдийнхээ эрхийг хангахад харамласан хөрөнгөө гүзээтэй дарга нарын хүслийг хангахад зориулж байгаа нь харамсалтай…!

Холбоотой мэдээ