2021-02-09 155

Хүүхдийн мөнгөн тусламжийг сар бүрийн 20-нд олгодог. Тэгвэл цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор болжээ.

Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам өөрийн цахим хуудаснаа “Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлээрэй. Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой. Хүүхдийн мөнгөн тусламжийг сар бүрийн 20-нд олгодог бөгөөд цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор боллоо” хэмээн мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ