2021-02-13 170

Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.13) мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 46 хүнээс Covid-19 халдвар илэрлээ гэсэн бол ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Нэг хаалга-нэг шинжилгээ аян”-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохоилдол илэрлээ.

Өчигдөр 2, өнөөдөр 2 батлагдлаа. Өнөөдөр ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 44 тохиолдол илэрч, айл өрхүүдээс авсан шинжилгээгээр хоёр нь \ БЗД, Сонгинохайрхан дүүргээс\ илэрсэн.

Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байна гэж үзсэн” гэлээ.

Холбоотой мэдээ