2021-02-15 114

Цагаан сарын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэлээд илэрсэн байна. Тодруулбал, энэ сарын 11-15-нд зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187  зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт   бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал,

  • Энэ сарын 13-нд 01.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х гэмтсэн байна.
  • Мөн сарын 11-нд 4.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark-2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.

Холбоотой мэдээ