2021-02-16 169

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж,  “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. Энэ үеэр Ерөнхий сайд Монгол Улсад ирсэн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг өөрөө тариулж, ард түмнээ вакцинд хамрагдахыг уриална гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “Миний бие өнөөдөр ойрын хугацаанд вакцин татан авах хөрөнгө мөнгөний асуудлыг шийднэ. Өнөөдрөөс эхлээд вакцин татан авах ажлыг үндсэндээ эхлүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Үлдэж байгаа 7-10 хоногт зохион байгуулна. Нэн тэрүүнд халуун голомтод ажиллаж байгаа албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй, коронавирусийн халдвар авах магадлалтай байгаа хамгийн эрсдэлтэй бүлгээс эхэлнэ.

Ерөнхий сайдын хувьд вакцины хамгийн эхний тунг хийлгэж, нийт ард түмнээ уриална. Хоёрдугаар эмнэлгээс эхлээд Ерөнхий сайдын аюулгүй байдлыг хангадаг систем ажилладгийг ойлгосон. Тиймээс Ерөнхий сайд хийлгэж байгаа учраас бусад иргэдэд ч аюулгүй гэдэг баталгааг манай эрүүл мэндийн систем 100 хувь  өгч  байж хийлгэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ