2021-02-16 272

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдөр 9 хүнээс коронавируст халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Ингэснээр уг шинжилгээний хүрээнд нийт 26 тохиолдол илрээд байна.

Мэдээллийн үеэр дээрх 26 тохиолдол илэрсэн хаяг байршлуудыг танилцууллаа. Одоогоор батлагдсан тохиолдлыг тусгаарлаж, ариутгал, халдваргүйтгэлийг хийгээд, хавьтал болсон хүмүүсээс нь вируслогийн шинжилгээ авч гэрт нь тусгаарлаж байгаа аж. Энэ хугацаанд нь хоёр удаа шинжилгээ авч, гэрт нь үргэлжлүүлэн долоо хоног тусгаарлах арга хэмжээг авч байна.

26 тохиолдлын байршил:

БГД-ийн 3, 12, 25-р хороо,

БЗД-ийн 26-р хороо,

СБД-ийн 18-р хороо,

СХД-ийн 7, 39-р хороо,

ХУД-ийн 2, 4-р хороо,

ЧД-ийн 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ