2021-02-16 155

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон менежментийн баг тус амаржих газарт ажиллаж байна. Менежментийн багт НЭМГ-ын удирдлага болон салбарын төлөөллүүд багтаж буй бөгөөд ажил хүлээлцэж, дараагийн дарга томилогдох хүртэл удирдлагын шинэ менежмент хийж ажиллах юм.  НЭМГ-ын дарга Б.Бямбадорж иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны үйлчилгээний соёлыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.

Холбоотой мэдээ