2021-02-17 276

Улс оронд Коронавирусний цар тахал дэгдсэн энэ цаг үед зорилтод бүлэгт нийцсэн халамжийн бодлого хэрэгжүүлэхээс илүү төрийн байгууллагуудыг тансаг хэрэглээгээ хумьж, үргүй зардлаа багасгахыг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосон. Тэгвэл шударга ёсыг тогтоож, хүн ардынхаа амьдралд ээлтэй бодлого явуулах Засгийн тэргүүний энэ үүргийг харьяа агентлаг, хэтсийнхэн нь харин үл тоож байдаг бололтой.

Гаалийн ерөнхий газар цар тахлын үед 1.3 орчим тэрбум төгрөгөөр үнэтэй туулах чадвар сайтай Тоёота болон Хьюндайгийн автомашин авчээ. Үүнийгээ шилэн дансандаа байршуулсан байна. Тэд худалдан авалтынхаа  нэхэмжлэлийг 2020.12.23-ны өдөр явуулж гэрээгээ байгуулаад, маргааш нь буюу 2020.12.24-ний өдөр мөнгөө шилжүүлсэн байна.

Гаалийн байгууллага хүнд сурталтайгаараа алдартай. Ганц бичиг авахын төлөө хэдэн даргын үүдийг өглөөнөөс орой болтол захидаг талаар иргэд гомдолсоор ирдэг. Гэтэл тэд өөрсдийн хэрэгцээнийхээ тал дээр нэлээн гар султай аж. Баруун гараараа өгч, зүүн гараараа авчээ.

Цар тахлаас болж, эдийн засаг унаж, иргэдийн амьдрал доройтсон энэ цаг  үед төрийн мөнгийг “гамгүй үрж” үнэтэй автомашин худалдан ямар шаардлага байв. Заавал цар тахлын үеийг далимдуулах нь юу вэ…

Холбоотой мэдээ