2021-02-17 151

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажилласан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар кино театр, үсчин, фитнесс зэргийн ажиллах журмыг баталсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна. “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ  дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна.

Сая Засгийн газрын хуралдаанаар кино театр, үсчин, фитнесс, гоо сайхан гээд бүх төрлийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Ажиллах журамтай холбоотой гарын авлагыг дүүргүүд рүү явуулна. Дүүргүүд нь бизнес эрхлэгчиддээ цахимаар тараана. Бизнес эрхлэгчдээ босгож ирэхгүй бол болохгүй байна. Бизнес эрхлэгчдэд гурван их наядын санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Засгийн газар өнөөдрийн төлөвлөгөөндөө оруулаад баталж байна” гэлээ.

Холбоотой мэдээ