2021-02-18 119

Өчигдөр коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-ийн клиникт эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Тухайн хүн эмнэлэгт ирэхдээ   биеийн байдал нь маш хүнд байсан. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош нь батлагдаж, хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:56 цагт нас барлаа.

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтэний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан” гэлээ.

Холбоотой мэдээ