2021-02-20 155

Израил улсын Тель-Авив хотноо 2 дахь өдрөө үргэлжилсан “Их Дуулга” тэмцээнд Монголын баг тамирчдыг төлөөлөн ганцаараа хүчээ сорьсон, Иран гаралтай Саид Моллаей Их аваргын төлөөх шигшээ барилдаанд Узбекстаны жүдоч С.Болтабоевт цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Азербайжаны бөх Ткаев, Италийн жүдоч Антони Испоситог дараалан ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы бөх Доминик Ресселийг вазари үнэлгээгээр дийлсэн юм. Ингээд Их дуулгын мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Аслан Лаппинаговыг ялж аваргын төлөө барилдах эрх авсан юм.

Ташрамд дуулгахад, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Ташкентын Гранд Слам /Их дуулга/ ирэх сарын 5-7-нд Узбекистан улсад болно. Энэ тэмцээнд С. Моллаей Монголын баг тамирчдын хамт оролцох юм.

Тодруулбал, Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.

Холбоотой мэдээ