2020-03-11 300

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг Дарга урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст өгсөн.

Цаашид Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх хэвлэлийн бага хурал зэргийг онлайн хэлбэрт шилжүүллээ.

Хамгийн хүнд эрсдэлтэй нөхцөлд ч үүргээ биелүүлэх үүрэгтэй хэдэн сэтгүүлчдийнхээ аюулгүй байдалд ХОТ санаа тавьж, анх удаа хэвлэлийн бага хурлаа цахимаар хийлээ.

.

Хотын даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоож байна #ЦАХИМ_хурал #ШУУД

Posted by Нийслэлийн мэдээ on Tuesday, March 10, 2020

Холбоотой мэдээ