2021-02-21 124

УОК-оос өчигдөр мэдээлэл хийж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэх болсоноо мэдээлсэн.  Гэвч энэ шийдвэр нь ногоон бүс буюу хөдөө орон нутгийнханд хамааралтай аж.  ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг энэ талаар  “Орон нутгийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэхээр болсон. Харин иргэд Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх нь гэж буруу ойлгоод байх шиг байна.

Улаанбаатарын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж байгаад хэзээ нээх дүгнэлтийг гаргаж, Засгийн газар шийдвэрлэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ