2021-02-24 140

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар 02.23-ны өдрийн 07:47 цагт 4.4, Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газар мөн өдрийн 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ