2021-02-24 221

Нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан. Тэгвэл бичлэгт дурдагдсан нэр бүхий шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар мэдээлэл хийж, ТЕГ-д гомдол гаргаж байгаа талаараа мэдэгдлээ.

Тэд “Тагнуулын байгууллагад гэмт хэргийн гомдол гаргаж байна. Учир нь 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт нэр бүхий шүүгч, төрийн байгууллагын албан тушаалтнууд болон холбогдох хүмүүс гарсан. Эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан прокурорын зөвшөөрөлгүйгээр тагнасан, дагасан, мөрдсөн байх болзошгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь Эрүүгийн хуулийн зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна. Тиймээс үүнийг шалгуулахаар ТЕГ-т хандлаа.

Түүнчлэн бичлэгт дурдагдсан нэр бүхий эмэгтэйчүүд хууль зүйн туслалцаа авахаар хандсан. Үйлчлүүлэгчийн маань өгч буй мэдээллээр цагдаагийн байгууллагынхан амралтын өдөр, ажлын бус цагаар гэрээс нь баривчилж, нийт 10 гаруй цаг тайлбар мэдүүлэг авсан байна. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас Нийслэлийн Прокурор, УЕПГ, ЦЕГ-ын Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэст мөн гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага эрүүл шүүлт тулгах хэлбэрээр буюу хүч хэрэглэсэн байдлаар тайлбар мэдүүлэг авсан байна.

Цагдаагийн байгууллагын өгсөн тайлбарт дансаар мөнгө шилжиж орж ирсэн гэх асуудал яригдсан. Үйлчлүүлэгчийн өгч байгаа мэдээллээр тухайн эмэгтэй хэзээ ч биеэ үнэлж байгаагүй. Зөвхөн дансанд орж ирсэн мөнгөөр л ингэж дүгнэж байгаа нь хууль зөрчиж байна. Учир нь найзуудын хоорондын өр авлагын асуудал байсан. Тухайн бичлэг нь хатуу хөл хорионы үеэр бус хөл хорио суларсан үеийнх хэмээн мэдэгдсэн” гэлээ.

Холбоотой мэдээ