2021-02-25 166

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзсан. Уг уулзалтын үеэр 2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа талаар мэдэгдлээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын нэгнээс хилээ нээхээр яригдаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг маш нухацтай ярина. Гэхдээ хил нээх эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Нүдэнд харагдахгүй вирусний халдварыг ингэж зохицуулна гэж хэлэх туйлын амаргүй. Дэлхий нийт ч үүнийг шийдэж чадахгүй байна. Гэхдээ өнөөдрийн барьж байгаа халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, дархлаажуулалтын ажлаа тасралтгүй зохион байгуулаад, хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна.

Ингэхдээ зөвхөн дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд. Дэлхий дахинд вакцинын маш том уралдаан болж байна. Бид иргэдээ вакцинд хамруулж чадсан Азийн 10 улсын нэг. Энэ амжилтаа хадгалаад явж чадвал ирэх таван сарын нэгнээс өмнө хил нээх асуудлыг шийдэж чадах байх. Гэхдээ би асуудалд амлалт өгч чадахгүй. Нөхцөл байдлыг шууд харж чадахгүй байна. Гэхдээ бид шийдвэрлэхийн төлөө Засгийн газар чадах бүх зүйлээ хийнэ” гэлээ.

 

Холбоотой мэдээ