2021-02-25 152

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр орой 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Энэ сарын 24-ний өдрийн 23:34 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15’36 У-100°22’12/ 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 23:59 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй аж.

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатар хотын иргэдэд 4-6 баллаар буюу унтаж байсан иргэдэд мэдрэгдсэн билээ. Түүнээс хойш 34,032 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 175 удаа болоод байна.

Холбоотой мэдээ