2021-03-03 223

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн суллахаар шийдвэрлэжээ.

Өмнө нь буюу 2021 оны хоёрдугаар сарын 26-нд өмгөөлөгч нараас гаргасан “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, татгалзсан юм.

Харин өнөөдөр шүүх гомдлыг авч хэлэлцээд түүнийг суллах шийдвэр гаргажээ. Энэ талаарх шүүхийн шийдвэрийг удахгүй хүргэх болно.

Холбоотой мэдээ