2021-03-04 222

Увс аймгаас ирсэн иргэдээс коронавирусний тохиолдол илэрсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод ирээд гуравдугаар сарын 2-нд шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрсэн. Энэ хүн буяны ажилд оролцохоор Улаанбаатарт ирсэн байсан. Улаанбаатарт байгаа ойрын хавьтлыг нь бүгдийг илрүүлсэн.

Өнөөдрийн 42 тохиолдлын 20 нь буяны ажилтай холбоотой хүмүүс байна. Нэг голомтоос илэрсэн гэсэн үг. Ер нь сүүлийн үед нэг голомтоос олноороо илэрч байгаа нь нийлж баяр ёслол тэмдэглэх, золголт хийх зэргээс үүдэлтэй. Удахгүй монголчуудын өргөнөөр тэмдэглэдэг баяр  болно. Эрсдэл энэ мэт буураагүй байна. Тиймээс ард иргэд хариуцлагатай байж, олноороо нэг дор цугларахгүй байхыг уриалж байна” гэлээ.

Холбоотой мэдээ