2021-03-09 458

Гэр бүлээс гадуур завхайрч яваад баригдсан шүүгчидтэй холбоотой асуудлыг холбогдох газрууд нь шалгаж буй. Нэлээд ноцтой баримтууд “оцгонуур” Б.Баасанцогтын компьютерээс олдож эхэлжээ. ҮАБЗ-д ажилладаг байсан түүний компьютерээс Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг удаашруулах төлөвлөгөө болон өөр том хэргүүдтэй холбоотой шүүгч Х.Идэр, Б.Болдбаатар нарын шүүгчдийн хэргийн төлөвлөлт схем олдсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Зоригийн хэргээр хоригдож буй Т. Чимгээтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлсэн.

Харин бусад том хэргүүд нь хэний ямар хэрэг байсан нь анхаарал татаж буй. Зарим эх сурвалжийн хэлснээр “оцгонуур” Баасанцогт тухайн өдөр АТГ -ын ажилтан болон шүүгч, прокуроруудыг зүгээр нэг цуглуулж “доридуулаагүй” бололтой. Учир нь Монголын 2 том бизнесмэний холбогдсон “Ариг” банкны хэргээс болоод “Эрэлийн” Эрдэнэбат хорих ял шийтгүүлэн хоригдож байгаа.

“Номин”-гийн Ш. Баярсайхан луйвардуулсан гэх 20 тэрбум төгрөгийнхөө төлөө Б.Эрдэнэбатыг шоронд хатаан “Ариг” банкийг нь авахын төлөө улайрч байгаа бол Аригийн эзэгтэй С.Сэргэлэн нөхрөө шоронгоос гаргаж авахын тулд дээд шатны шүүхийн үүдээр хөлөө цуцтал гүйж байгаа аж. Энэ дундаас шүүгчид шан харамж, авлига авч түүнийгээ тэмдэглэн “доридсон” байж болзошгүй гэсэн яриа байгаа аж.

 

Холбоотой мэдээ