2021-03-12 257

Нэр бүхий шүүгчдийн хамт биеэ үнэлэлтийн хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Т.Баасанцогтын компьютерээс олдсон схемийг гэмт хэргийн шинжтэй баримт хэмээн үзэж буйгаа МАХН-ын генсек Б.Тулга хэллээ. Түүний хэлснээр олны анхаарал татсан, дуулиант хэргүүдийг хонгилын шүүгчид урьдчилан төлөвлөж, эдгээр бүх хэргүүд нь яг энэ схемд төлөвлөсний дагуу шийдэгдэж хэрэгжсэн гэдгийг судалж мэджээ.

Энэ нь шүүхийн шударга бусын хонгил өнөөдөр биш өмнө нь маш олон жилийн өмнө байсныг батлах баталгаатай нотолгоо хэмээн хэллээ. Түүний судалснаар лифтний хэрэгт холбогдсон шүүгч З.Болдбаатар нь 2012-2017 оны хооронд Х.Баттулга, А.Гансүх нарын холбогдсон хэрэг бүрийг шүүхэд шилжүүлэлгүй буцааж байсан баримт бий аж. Харамсалтай нь ийм нотолгоо баримт илрээд байхад Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нараа өмгөөлж хамгаалж, шүүгчдийн эрхэнд халдлаа гэсэн мэдэгдэл хийж буй нь шударга бусын хонгил шүүхийн бүх түвшинд байгаагийн нотолгоо хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Түүний хэлснээр энэ хонгилын бүх түлхүүр удирдлага нь Ерөнхийлөгч Х.Баттулга аж. Ерөнхийлөгч Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд үүрэг өгдөг. А.Гансүх нь эртний найз Баасанцогтод үүрэг өгдөг. Баасанцогт нь Х.Идэр, Алдар, З.Болдбаатар нарын шүүгч найзууддаа үүрэг өгч, тэд нар нь том хэргүүдийг түүний төлөвлөсөн схемийн дагуу шийддэг байсан гэнэ.

Холбоотой мэдээ