2021-03-18 204

Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөх эсэх асуудлыг Цэцийн гишүүн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар шийдэх хуульд байхгүй, хуульч хүний толгойд багтамгүй саналыг Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр гаргаад байгаа. Энэ нь Цэцийн Бага суудлын хуралдаанаас өөр, Үндсэн хуультай зөрчилдөх одоогийн Ерөнхийлөгчийн нөлөөлөлд орсон шийдвэр хэмээн хуульчид эсэргүүцэж буй.  Гэтэл энэ нь Цэцийн есөн гишүүний доторх Ерөнхийлөгч Х.Баттулгатай ашиг сонирхлын холбоотой гишүүдийн нөлөөлөл бололтой. Цэц дэх Женкогийн нөлөөнд автсан гэх гишүүд ХЭН НЬ ХЭН БЭ?

Цэцийн гишүүн  Б.Буяндэлгэр –  “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн менежер асан. Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар 2018 онд Цэцийн гишүүнээр томилогдсон. АИХ-ын депутат байсан гэдгээс өөрөөр хуулийн салбарынхны үл таних бизнес эрхлэгч. Гацууртын алтны төсөл дэх Канадчуудын төлөөллийн хүн байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгатай хувь хувьсгалын холбоотой бөгөөд охин Б.Болор нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт одоо ажилладаг.

Мөн тэрбээр АИХ-ын депутат байхдаа Үндсэн хуулийг батлахаас татгалзаж байсан ганц гишүүн аж.  Энэ нь  “Монгол Улсын Үндсэн хууль бүттсэн замнал” хэмээх баримтат номонд түүх болон бичигдэн үлджээ. Хуульч мэргэжлээс өөрөөр хуулийн салбарт ч ажиллаж үзээгүй хүн яаж яваад Цэцийн гишүүнээр томилогдсон, цаашид “эцэг” хуулиа хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Цэцийн гишүүн Ш.Цогтоо – МоАХ-ны партизан. “Гаалийн” гэх нэрээр олонд танигдсан. Авилгын үзүүлэлтээр гаалийнхан тэргүүлж байх үед энэ байгууллагыг 1996-2001 онд удирдаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ойрын харилцаатай. Төрийн ордны зүүн жигүүр дэх өрөөнд нь бараг оффисолдог шахуу өнждөг нэгэн. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй болсон ч Ерөнхийлөгч Х. Баттулгын нөлөөллөөр өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ эдэлсээр явна.

Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Тэдний хоёр нь шууд болон шууд бусаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож байна. Мөн Цэцийн нарийн бичгийн даргаар  Ерөнхийлөгч Х.Баттулгын бий болгосон хонгилын шүүгчдийн нэг гэгддэг, саяхан хүчээр шахуу Дээд шүүхийн шүүгчээр томилсон  С.Соёмбо-Эрдэнийн эхнэр ажилладаг гэсэн яриа ч байна. Ямартай ч Цэц дээр үүссэн маргаантай холбогдуулан Үндсэн хууль ялах уу, Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ялах уу гэдгийг шийдэх Цэцийн гишүүдэд ч Женко сүлжээгээ үүсгэж буй бололтой.

Холбоотой мэдээ