2021-06-01 134

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Бид аливаа бодлого, хөтөлбөр боловсруулахдаа “Нэгдүгээрт хүүхэд зарчим”-ыг баримтлан хүүхэд, өсвөр үеийнхний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, мөн экологийн боловсрол олгох санал, санаачилгыг дэмжин ажиллана.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам “Нэгдүгээрт хүүхэд үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж, салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо баталж, мөрдөн ажиллахаа илэрхийлж байна. Монгол улсынхаа ирээдүй хойч болсон нийт хүүхэд, өсвөр үеийнхэндээ “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр”-ийн мэнд дэвшүүлье” гэлээ.

Холбоотой мэдээ