2021-11-19 47
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн нээлт Ховд аймагт боллоо.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд байгуулагдсан Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл 2021 оны 7-р сараас эхэлсэн.
Төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран 7 жилийн хугацаанд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт хэрэгжүүлнэ.
Байгалийн нөөцөөс хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий малчдын дасан зохицох, эрсдэлийг даван туулах чадамжийг сайжруулан бэхжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд тухайн орон нутгийн газар нутгийн доройтлыг бууруулах, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлийн ажлууд хийгдэх юм. Ингэснээр ойролцоогоор 130,000 малчин иргэд шууд, 800 мянга орчим иргэн шууд бусаар төслийн үр шим хүртэхээр тооцоолсон бөгөөд тэдгээрийн 50 хувь нь эмэгтэйчүүд байх юм.

Холбоотой мэдээ