2020-12-29 259

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА ” Энэ сарын 28-ны өдөр нийт 14035 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнд covid-19 илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Тодруулбал, сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хавьталт 17, бусад 2 хавьталаас тус тус халдвар илэрсэн. Нэг шинэ тохиолдол нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирус илэрсэн бол нөгөөх нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас коронавирус илэрсэн. Тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Холбоотой мэдээ