2021-01-02 175

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн бөгөөд иргэдэд хохирол учраагүй аж.

Тодруулбал, Баяндөхөм багийн “Агуйт” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т, /Ө-44°58’48.0″, У-102°22’12.0″/ 05:15 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:41 цагт ООГХ-ээс ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ