2021-01-02 192

Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцэж байна.

Харин маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, нийслэлд тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ.

COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон билээ.

Холбоотой мэдээ