2021-01-02 218

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөх шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “АН-ын гишүүддээ хандав”гэсэн видео бичлэгээр дамжуулан “2021 он Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах жил билээ. Ирэх зургаан жилд КОВИД-ын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ. Өнгөрсөн онд болсон олон үйл явдлууд, тэр дундаа ковидтой холбоотой үйл явдлын хүрээнд Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар хэврэг байгааг бид олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох шаардлагатай болжээ. Ийм чухал цаг үед иргэний оролцоо хэрэгтэй гэж үзэж, энэхүү мэдэгдлийг хийж байна” гэлээ.

Холбоотой мэдээ