2021-01-04 235

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 3-нд нийт 13621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Тухайлбал, 12 дугаар сарын 20-нд Токио Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэнээс гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн бол Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан хоёр сувилагчаас илэрлээ.  Үлдсэн тохиолдлууд нь Улаанбаатар хотод голомтод тусгаарлалтад байгаа иргэд байна. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 795 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр хэлбэл, Улаанбаатарт 469, Сэлэнгэ аймагт 217, Орхон аймагт 25, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 32, Говьсүмбэр аймагт 4, Архангай аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсад коронавирусний батлагдсан нийт тохиолдол 1286, эдгэрсэн 878 байна. 68.3 хувь нь эдгэрсэн. Улаанбаатар хотод цар тахлын том кластерууд бүртгэгдэж, голомтууд хүрээгээ тэлж, өртөлтийн тоо нэмэгдсээр байна” гэлээ.

Холбоотой мэдээ