2021-01-04 280

УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. УОК-ын дарга Я.Содбаатар “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шийдвэр гаргалаа. Эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээ, төрийн байгууллагуудаас гаргасан саналыг үндэслэж, УОК сунгах саналыг оруулсан. Харин  Засгийн газар асуудлыг олон талаас нь харж, нийслэлд тогтоосон хатуу хөл хориог 4 хоног сунгахаар шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 1 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн худалдаа үйлчилгээний газруудыг хэвийн горимд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжинэ гэсэн үг.

Гэхдээ ирэх өдрүүдэд нийслэлд гараад байгаа голомтууд нэмэгдэх, ЭМ-ийн байгууллагад хүндрэл үүсвэл эргээд хатуу хөл хорионд орж болзошгүй гэдгийг мэдэгдэж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ