2021-01-05 222

“Ачтан элит” эмнэлгийн эмч, ажилчдаас Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу эх сурвалжаас тодруулахад “Тус эмнэлэгт сэжигтэй тохиодол илэрсэн.  Гэхдээ баталгаажуулах ажил хийгдэж байна. Хариуг эцэслэн баталгаажуулаагүй байна” гэх мэдээлэл өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ЭМЯ-наас энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал  “Түргэвчилсэн оношлогоогоор  “Ачтан элит” эмнэлгийн эмч, ажилчидаас шинжилгээ авахад эерэг гарсан. Улмаар PCR-ын шинжилгээнд хамруулахад одоогийн байдлаар 9 ажилтанаас халдвар илрээд байна. Тус эмнэлэг нь 2020 оны 12 дугаар сарын 28 хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. 29, 30-ны өдөр их цэвэрлэгээгээ хийгээд амарсан. 2021 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр,  3-ны өдөр бүх эмч ажилчидаа түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулахад ийнхүү 9 хүний шинжилгээний хариу  эерэг гарлаа. Тиймээс ЭМЯ-наас зүгээс тус эмнэлгээр 12 дугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг ойролцоох шинжилгээний төвүүдэд хандаж, шинжилгээ өгөхийг хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ