2021-01-06 126

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, шинээр томилох ёстой юм.

УИХ 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон.

УИХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын томилох нэг сул орон тоо үлдсэн байсан юм. Ажлын хэсэг УИХ-аас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Д.Оюун-ЭрдэнэД.Оюун-Эрдэнэ

Ингээд тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, УИХ-ын гишүүн Г.Ганболд, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, санал хураалтыг нууцаар явуулж, дүнг танилцуулахад Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авчээ. Уг  нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон.

УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Холбоотой мэдээ