2021-01-08 262

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарлажээ.

Цагдаагийн алба хаагч нарын хэлж буйгаар хязгаарлалт гурав хоног үргэлжлэх юм байна. Хязгаарлалтыг Гуравдугаар эмнэлгээс 25 дугаар эмийн сан хүртэлх байршилд тогтоосныг мөн хэллээ.
Хязгаарлалт тогтоосон хэсгээс ямар ч хүнийг гаргахгүй байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 15 чиглэлийн байгууллагын ажилчид ч уг хязгаарлалтад хамаарч байгаа аж.

Энэ талаар тун удахгүй холбогдох албаныхан мэдээлэл хийх юм байна.

Холбоотой мэдээ