2021-01-08 140

Төрийн ордны баруун хойд жигүүрт сэжигтэй тохиолдол илэрчээ. Улмаар Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна. Тодруулбал, Төрийн ордон руу нэвтрэх гэж байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Улмаар шинжилгээг баталгаажуулахаар холбогдох газар руу илгээсэн байна.

Тиймээс ордны ажилчдыг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулж, шинжилгээний хариу гартал хөл хорио тогтоохоор болсон байна.  Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ