2021-01-08 125

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нэгдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Орхон аймагт байрлах 17 зах, хүнсний дэлгүүрүүдэд  хяналт шалгалт хийжээ. “Хүчит шонхор” захын хонь, ямааны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад

  • хонины махны доод үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр,
  • ямааны махны доод үнэ 5800 төгрөг болж 1200 төгрөгөөр тус тус буурсан байна хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

Махны нийлүүлэлт, үнэ

“Хүчит шонхор” захад өглөөний 7:30 цагийн байдлаар:

  • жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8800-9000,
  • хонины цул мах 9500,
  • үхрийн ястай мах 10000-11000,
  • үхрийн цул мах 11500-12000,
  • адууны мах 8800,
  • ямааны мах 8500-8600 төгрөгийн үнэтэй байна.

Махны бөөний үнэ хонины мах 6800-7800 төгрөг, үхрийн мах 8500-9800 төгрөг, адууны мах 6000 төгрөг, ямааны мах 5800 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 9500 төгрөг болж 700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны дээд үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өсөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

 2021.01.08-ны өдрийн 7:30 цагийн байдлаар

Бүтээгдэхүүний нэр 01.08-ны өдрийн 07:30 цагийн байдлаар
Жижиглэнгийн үнэ Бөөний үнэ
Нийлүүлэлт  
Хонины мах ястай 8800-9000 6800-7800
цул 9500
Үхрийн мах ястай 10000-11000 8500-9800
цул 11500-12000
Адууны мах, ястай 8800 6000
Ямааны мах, ястай 8500 5800

Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8800-9000, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 11500-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-3000, элсэн чихэр 2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2000 төгрөг, өндөг 420-450 төгрөгийн үнэтэй байна.

2. Баянгол дүүрэгт байрлах Барс-2, Хархорин, Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст,  зэрэг зах худалдааны төвүүдэд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Барс-2, Хархорин, Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст зах худалдааны төвүүдэд жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 9500-1000, цул мах 11500-12500 төгрөг, хонины мах ястай 8200-9000 төгрөг , цул 9500 төгрөг, адууны мах  8500-8800 төгрөг, “Хархорин” зах бөөний худалдааны хонины мах 6900-7200, үхрийн мах 8300, жижиглэнгийн худалдаанд хонины ястай мах 7800-8200 төгрөг, хонины цул мах 9000, үхрийн мах цул 11000-12500, ястай 9000-9500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөгний үнэтэй байна.

“Гэгээ”, “Орхон” захууд хаалттай байна.

Хархорин захад хонины ястай махыг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад 8500 төгрөг болж 300 төгрөгөөр, цул мах дээд үнэ  9500 төгөрөг болж 500 төгрөгөөр төгрөгөөр нэмэгдсэн бол,  үхрийн ястай мах 300 төгрөгөөр буурсан байна.

3. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9800, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

4. Хан-Уул дүүрэгт байрлах   Яармаг, 52 зах, Саямаа, Фермерүүд зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Органик, Яармаг, 52 зах, Саямаа, Фермерүүд, Зөгий, Буянт-Ухаа захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-8800, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2500, өндөг 400-450 төгрөгийн үнэтэй байна.

5. Сүхбаатар дүүрэгт байрлах  Ууган төв, Бэлх зах худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7700-8800, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10500-12000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100,алтан тариан дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2000-3400, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300 төгрөгийн үнэтэй байна.

6.Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан, Жанжин зэрэг зах, худалдааны төвүүд  хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-9000, хонины цул мах 9500-9800, үхрийн ястай мах 10000-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8800-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2240, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1340, 2-р зэргийн гурил 980-1000, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Орон нутгийн мэдээлэл

Орхон аймаг

1. Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад өнөөдрийн байдлаар үхрийн мах 7500-8000, хонины мах 6800-7000, адууны мах 6200-6500, ямааны мах 5300-5500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон махны үнэ тогтвортой байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11:50 цагийн байдлаар нийт 40 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 10, чатботод 22, дуут шуудангаар 5, ибаримт 3, гомдол тус тус ирсэн байна.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Холбоотой мэдээ