2021-01-08 267
Цар тахлын энэ хүнд цаг үед дэлхийн улс орнууд иргэдээ хамгаалах, бизнесийн салбараа дэмжих гэсэн 2 чиглэлээр бодлого гарган эрчимтэй хэрэгжүүлж байна.
Засгийн газраас иргэдээ дэмжих чиглэлээр  хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх, цахилгаан дулааны суурь зардлыг тэглэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй. Одоо бидэнд ажлын байр бий болгож, татвар төлж баялаг бүтээдэг бизнесийн салбараа дэмжих бодлого нэн шаардлагатай байна.
 Тэгвэл нэр бүхий УИХ-ын 21 гишүүн цар тахлын энэ үед бизнес эрхлэгчидээ дэмжих  тогтоолын төслийг санаачлан УИХ-ын дарга Г. Занданшатарт өргөн барьжээ.
Уг тогтоол батлагдвал, Бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны 1-р сарын 1-с өмнө Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50%-с багагүйгээр хөнгөлөх. Эх үүсвэрийг төрөөс гаргах, нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарах аж.
Ингэснээр ажлын байрыг хадгалж үлдэх, бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих, цар тахлын цохилтонд өртөж ажилгүй болох эрсдэлтэй байгаа иргэдээ ядуурлаас хамгаалах чиглэлд томоохон алхам болно гэж УИХ-ын гишүүд үзэж байна.

Холбоотой мэдээ