2021-01-12 473

Дэлхийн улс орнууд цар тахлын улмаас нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийг өөр өөрсдийн аргаар даван гарахаар чармайж байна. Манай улсын хувьд өрх болон ААН-үүдээ дэмжих үүднээс дулаан болон цахилгааны төлбөрийг нь хөнгөлсөн. Өөрөөр хэлбэл томоохон худалдааны төвүүдийг түрээсийн төлбөрөө хөнгөлж, ААН-үүдээ дэмжих бодлого явж буй. Гэвч Засгийн энэ бодлого зарим “том толгойтнуудаас” болж хөрсөн дээр буухгүйгээр үл барам өдрийн орлогоороо амьдардаг худалдаачдыг хохироож байна.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төв бол “Алтжин” группын ерөнхий захирал Г.Алтангийн мэдлийнхУлс төр, банк, санхүү, бизнес, эдийн засгийн салбарын хамгийн дуулиантай, ноцтой хэргүүдтэй холбогддог энэ эрхэм байс гээд л худалдааны төвийнхөө түрээслэгчдийг дарамталсан, үндэслэлгүйгээр түрээсээ нэмсэн гэх хэл аманд өртдөг.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн энэ үед түүний шунал бас л дарагдсангүй. Гурван сарын турш лангуу нь хаалттай байсан түрээслэгчдээсээ барааг нь хадгалсны төлбөр гэж түрээснийхээ талыг нэхэж, дарамталжээ. Зарим эсэргүүцсэн худалдаачдад барааг нь өгөхгүй гүрийж байгаа гэх гомдол ч байна.

“Алтжин бөмбөгөр”-ийн хувьд эгнээ байрлалаасаа хамаараад 1 ам метр талбайг 110-125 мянган төгрөгөөр түрээслэдэг. Худалдаачид түрээсийн төлбөр дээрээ ашиглалтын төлбөр тусдаа төлдөг. Тухайлбал, 4 ам.метр талбайн түрээс хамгийн багадаа 492 мянга. Хэрэв ам.долларын ханш өсвөл энэ түрээс нь нэмэгддэг.

Өөрөөр хэлбэл, валютын ханшийн зөрүү түрээслэгчдийн төлбөр дээр мөн л нэмж бодогддог гэсэн үг. Гэтэл хоёр сарын турш ганц ч төгрөгийн орлогогүй байсан түрээслэгчдээсээ бараа хадгалсны төлбөр гэх нэрээр ийнхүү түрээс нэхэж, дарамталжээ.

Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй худалдаачид худалдааны төвийнхөө удирдлагуудад хандсан ч тусыг эс олжээ. Угаас “Алтжин бөмбөгөр”-ийн удирдлагууд түрээслэгчдийнхээ эрх ашгийг зөрчдөгөөрөө алдартай. Шаардлага тавиад ороход гэрээгээ цуцал, лангуугаа хураалга, дараа дараагийн хүмүүс нь бэлэн байна гэж дарамтлах нь энгийн үзэгдэл. Энэ мэт дарамт, шахалт өндөр хэрнээ ариун цэвэр, агааржуулалт, халаалт дулаан “нойл”.

Г.Алтангийн хувьд хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэйн дээр нөөц ихтэй орд газартай. Хөрөнгөөрөө улсдаа тэргүүлдэг. Гэтэл тэрбээр цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсож, сохор зоосны орлогогүй байсан худалдаачдаа энэ мэтээр элдэвлэж, шүүсийг нь шахсаар байна.  Хуулинд захирагддаггүй, хүний амьдралаар тоглосон түүний шуналыг хэн дарах вэ…

Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Холбоотой мэдээ