2021-01-12 221

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хуралдаан үргэлжилж байна.

Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайнд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.

Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулсан байна.

Мөн аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 цагийн байдлаар  200 гаруй удаагийн газар хөдлөл бүртгэгджээ.

Холбоотой мэдээ