2021-01-13 157

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 1 дүгээр сарын 12-нд  нийт 16975 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь Ачтан эмнэлгийн голомтод хамаарах нэг, Баянгол дүүргийн  4 дүгээр хорооны гурван гэр бүлийн 7 иргэн, батлагдсан тохиолдлын нэг хөрш, БЗД-гийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш зэрэг 4 иргэн байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 643, улсын хэмжээнд 969 боллоо. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-ээс 20 хүн эмчлэгдэж гарлаа” гэлээ.

Холбоотой мэдээ