2021-01-13 205

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийж, олны анхаарал татсан зарим эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын мэдээлж байгаагаар  2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарчээ.

Эдгээр шийдвэрүүдийн нэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,

С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах,

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах  шийдвэр гарсан байна.

Холбоотой мэдээ