2021-01-15 129

Зон олны намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Учир нь Зон олны намын ээлжит 9 дүгээр Бага хурлаас намын даргаар Э.Одбаярыг сонгогдсон байна. Тиймээс даргаа сонгосон болон тус намын цахим хаягт өөрчлөлт оруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгэсэн байна.

Э.Одбаяр нь өмнө нь Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.

Холбоотой мэдээ