2021-01-19 185

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино UNIVISION, DDISH, LOOK TV promo кино санд оржээ.

“Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”,“Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан киноны зохиолыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн тэрбээр энэхүү уран бүтээлээ монголын бүх гэр бүлүүдэд зориулсан юм.

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус кино эсрэг дүргүй гэдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид нь энэ талаар “Киноны гол дүрүүдийн туулж өнгөрүүлж буй амьдрал нь эсрэг дүр болж, алдаж онохын завсарт хэрхэн ухаарч, зөв зам мөрөө олж байгаа талаар энгийнээр өгүүлдэг. Тиймээс гэр бүлээрээ суугаад үзэхэд хамгийн тохиромжтой. Хэн, хэнд нь ухаарал хайрласан уран бүтээл” хэмээн тодотгодог.

Тэртээ 1983 онд “Гарын таван хуруу” кино дэлгэцнээ “амилж” монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж, жаргал зовлон амсахын хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлдэг энэ киног шүүмжлэгчид монголын анхны гэр бүлийн кино хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Тэгвэл түүнээс хойш 30 гаруй жилийн дараа монголын кино урлагийн түүхэнд дахин нэг гэр бүлийн кино үзэгчдийн хүртээл болсон нь “Хүн мод” кино юм.

Холбоотой мэдээ