2021-01-20 147

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,427 тээврийн хэрэгслээр 4,331 зорчигч хот руу нэвтэрч, 1,485 тээврийн хэрэгслээр 3,718 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Нийт 8,049 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад  сэжигтэй тохиодол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ