2021-01-20 192

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа  “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын удирдлагууд огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, мэдэгдэл гаргасан. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан алба, даалгасан ажлыг хоёргүй сэтгэлээр хийж гүйцэтгэлээ. Бид 10 сарын турш коронавирусийг дотооддоо алдаагүй. Алдаатай, оноотой ч коронавирус ковид 19-ийн эсрэг тэмцсэн миний тэмцэлд, манай багийн тэмцэлд, стратегийн том алдаа гараагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид коронавирусний эсрэг хамгийн амжилттай тэмцэж байгаа дэлхийн таван орны нэг. Учир нь цар тахлаас нэг ч хүн нас бараагүй, нийтийн дундаа алдаагүй. Тун удахгүй олон улсад зөвшөөрөгдсөн вакциныг оруулж ирж, бүх ард иргэдээ вакцинжуулна. Бүх нийтийн дархлаажуулалтын ажил эхэлнэ гэдгийг ч дуулгая. Нэг үгээр коронавирустэй тэмцэх тэмцлийнхээ очих цэгийг харж байсан юм. Хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч, ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаа хүчнийхэн болон Монгол улсын Засгийн газар, УИХ-д хамтран ажилласан явдалд талархал илэрхийлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ