2021-01-22 112

МАН-ын IX Бага хурал хуралдаж Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байгаа төр, улс төрийн туршлагатай залуу боловсон хүчин юм.
Эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Эхнэр 3 хүүхэдтэй.

• 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
• 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
• 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
• 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Холбоотой мэдээ