2021-01-25 199

1989 онд Ленинградын монголчуудын өдөрлөгт Москвагаас оролцсон гурван залуугийн нэг нь өөрийгөө Москвагийн “Болор цомын” эзэн, яруу найрагч Болд-Эрдэнэ хэмээн зарлахад яасан “сагсуу залуу вэ” гэж анх бодож байсан ч  хувь хүний  зарчмыг шүлэгнээс нь ухаараадөмнөх үнэлгээ минь өөрчлөгдөж билээ. Түүн шиг С.Чулууныг “сагсуу” гэх хэлж болохгүй байна. Учир нь 33 насандаа ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн  захирал, 42 насандаа академич болсон түүний хийж бүтээснийг хараад “бардам-амбийцтай”  гэхээс өөрөөр хэлэхийн аргагүй. Энэ нь “Төв болон дотоод Азийн улс дотор манай хүрээлэн шиг идэвхтэй ажилладаг, нээлттэй, өөрийн бодлого нь тодорхой хүрээлэн байхгүйг бардам хэлнэ. Амбийц нь шинжлэх ухааны түвшнөөрөө бүс нутагтаа гол байгууллагын нэг нь байя.

Азитайгаа ижил түвшинд, дараа нь Европ, Америкийн түвшинд ойрхон очъё гэж холыг харж тодорхой төлөвлөгөө, системтэйгээр ажиллаж байна” гэж тэр хэлж байснаас  нь харагдана. Үнэн үг хэлсэн хүнд хүн, үхэр унасан хүнд нохой өшөөтэй байдаг хойно хэний ч өмнөөс юу ч гээд хэлэх зоригтой, ажлаа сайн мэддэг хүн л олон дайсантай болох нь өнөөгийн жам ёс гэлтэй. Түүхчид үеийн үедээ хэлмэгдэж ирсэн улс. Өнөөдөр ч өөр хоорондоо үзэлцээд байгаа нь бүтээлийн өрсөлдөөн гэхээсээ илүү атаа жөтөө гэлтэй.

С.Чулууны “бардам” занд дургүйцээ юу? чадварлаг менежментэд нь атаархсанаас уу? гэдгийг олон түмэн зөв мэдээлэлтэй байж туйлшралгүй шүүгээрэй гэсэн дээ энэхүү нийтлэлийг тэрлэлээ. Ингээд сайд хүнээс уулзаж олон юм асуугаад байх боломжгүй учраас урьд  сэтгүүлчидтэй хийсэн С.Чулууны ярилцлагуудаас түүхийн хүрээлэнд хийгдсэн ажил, менежментийн шинэчлэлийг тоймлоё.

Нэгдүгээрт: Өмнөх түүхчдийн үлдээсэн асар үнэтэй гар бич¬мэл, баримтуудыг бүртгэж, стандартаар хадгалалт хам¬гаа¬лалт хийж түүхэн баримтын бүрт¬гэлийг ном гарга¬жээ. Энэ ном гарснаас хойш Түү¬хийн хүрээлэнд ийм их ба¬римт байна гэдгийг хүмүүс мэддэг болсон аж. Хүрээлэнгийн номын сангаа 2010 оноос хойш баяжуулсан. 14 мянган ном, найман том эрдэмтний хувийн номын санг үнэ төлбөргүй олж Академич  алдарт түүхч Б.Ширэндэв, Д.Дорж, Д.Гонгор, Г.Цэрэнханд, Э.Равдан, Б.Дашзэвэг, С.Бадамхатан, Японы монголч эрдэмтэн Ёшида Жүничи нарын номын цуглуулгаас бүрдсэн улсдаа түүхийн судалгааны чиглэлийн хамгийн том Номын санг байгуулжээ.

1870 оноос эхэлж цуглуусан Монголын хуучин гэрэл зургууд  арван мянга гаруй болж  мэдээллийн нэгдсэн сан байгуулах боломжтой болжээ. Монголын тухай хуучны ховор номын баялаг цуг¬луулгатай нь ахмадаас эрдэмтэн эмч, Ж.Раднаабазар гуай, залуугаас С.Чулуун гэгддэг. Үүнд нь харддаг,  атаархдаг нөхдүүд бас мундахгүй олон ажээ. Гадаадын их сургуулиудад урилгаар лекц уншаад, олсон мөнгөөрөө ном л авдагийг нь тэдэнд хэлэх юмсан. Ш.Чоймаа багштай хамтран XVII зууны таван гол эх сурвалжаар таван боть бүтээсэн, Монголын тухай хуучин гэрэл зургуудаар хамтран гэрэл зургийн цомог, Грубовын XX зууны дунд үеийн Монголын тухай хуучин гэрэл зургийн цомог, “Эдмон”-той хамтран Манжийн үеийн Монголын түүхийг харуулсан “Монголчууд” гэсэн зурагт ном, Хэнтийн  Баян-Овоо сумын Сүхбаатар гэж хүнд байсан ховор дууны цуглуулга бүхий гар бичмэлийг ном болгонсудалгаа шинжилгээний эргэлтэд оруулсан, Тувагийн архивт байгаа Монголын талаарх материалаар гаргасан Тувагийн дөрвөн ботийг хэвлүүлсэн, “Археологийн соёлын өв” гэж долоон боть ном гарган хэвлүүлсэн гээд хүрээлэндөрвөн жилд 110 ном хэвлүүлсэн байх юм. Мөн Хүрээлэнгийн уламжлалт цувралууд  дээр нэмэгдэж “Монголын түүх судлалын шилдэг бүтээлүүд”, “Жуулчдын тэмдэглэл дэх монголчууд”, “Залуу судлаачдын бүтээ¬лүүд” цуврал шинээр гарчээ. Тэрээр, түүхийн академик судалгааг заавал нийтэд уншуулах албагүй.

Бид олон нийтэд зориулсан судалгаа явуулах сонирхолгүй. Тулгуур эх сурвалжтай танилцаж, онол арга зүйн өндөр түвшинд бичигдсэн бүтээлүүдийг гаргадаг байх хэрэгтэй гэж үздэг. Тэндээс хараад зохиолчид нь олон түмэнд зориулсан бүтээлээ бичнэ биз” гэсэн байна. Мөн тэрээр, “Манай түүхчид үеийн үедээ хэлмэгдэж ирсэн нь түүхээ үнэн зөв бичих гэхээр үндэсний үзэлтэй болж улс төрийн хэрэгт ордогтой шууд холбоотой байсан. Л.Дэндэв, Б.Ринчин, Ш.Нацагдорж, О.Сүхбаатар, Хэрээд Жамсран, Б.Ширэндэв, Н.Ишжамц, Ш.Нацагдорж, О.Намнандорж нараас ганц жишээ авахад Ц.Дамдинсүрэн анхны түүхийн товчоон бичээд “шатаалгасан”-ыг дурдахад болно. Л.Дэндэв гуай Монголын шинж¬лэх ухааныг хамгийн хүнд үед арван жил толгойлсон, архив, номын сан¬гийн материалыг сүм хийдээс цуглуулсан хүн. Тэр “Монгол бичиг¬тээ муу Х.Пэрлээг Я.Цэвэлийг дагалдуул, Орос хэлэндээ муу Дамдинсүрэнг Шастинаг дагалдуул гэж байжээ. Хожим монгол бичигтээ Пэрлээ гуай хамгийн мундаг нь, орос хэ¬лэндээ Дамдинсүрэн гуай хамгийн мундаг нь болсон” нь ямар хүмүүс хүмүүжүүлснийг илтгэдэг. 1930-1940 оны үед Дэндэвээс өөр савлагаатай хүн бай¬сан бол Монголын шинжлэх ухаан дуусах байсан.

Шоронд таван жил сууж ирчихээд, 1945-1950 он хүртэл улсын түүхийн анхду¬гаар ботийг хийхэд материа¬лыг бүрдүүлж өгсөн. Улсын архивын манж фондыг цэгцлэх ажлыг манжич Л.Дэндэв, Ш.Нацаг¬дорж, Ц.Насанбалжир нарын олон эрдэмтдийн нөр хөдөл¬мөрөөр бүрдсэн. Гэтэл өнөөдөр ШУА-д ажиллаж байгаа залуусын бараг 80-90 хувь нь Л.Дэндэв, Ж.Цэвээн гуайг бараг мэддэггүй байна. Иймд С.Чулуун түүхийн хүрээлэнгийн ахмадуудаа хүндэтгэн бүгдийг үр ашигтай ажиллуулахын зэрэгцээ ахмад түүхчид Л.Дэндэвийн бүтээлийн эмхэтгэл, Б.Ширэндэвийн 10 боть, Ш.Бирагийн 10 боть, Ш.Нацагдоржийн 15 ботийг хэвлүүлсэн” байна.

Хоёрдугаарт, Монголын түүхийн эх сурвалж арав гаруй хэл дээр байна. Үүнийг монголчууд ашигладаг болъё гэвэл боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Гурван жилийн хугацаанд 20 орчим залуусаа янз бүрийн оронд тодорхой төлөвлөгөөтэй явуулсан. Гадна сурч байсан мэргэжлийн залуусаа ч ирэхэд нь тосч авч ажиллуулж эхэлсэн. Одоо манай хүрээлэнд эх сурвалжийг үндсэн хэлээр нь бараг ихэнхийг нь уншдаг болсон. Турк, манж, төвд, солонгос, хятад, араб хэлний сурвалж орчуулж чадах залуустай болж байна.

Перс хэл ч үзэж байна, залуус маань. Энэ жил гэхэд долоон залууг докторантурт явуулсан. Стамбул, Варшавын их сургууль, Япон, Хятадад гэх мэт газарт сурч байна. Энэ залуусаас бид одоо юм нэхэх биш, боломжийг олгож сургаж бэлтгэж аваад 5-8 жилийн дараа нэг үе бий болж байгаа юм. Тэр үед түүх бичлэгийн стандарт өөрчлөгдөнө. Өрнө¬дийн стандартад ойртож очно. Монголын түүхчдийн бүтээлийг дэлхий уншдаг болно гэж үздэг. Түүхч хүн өөрийгөө үзэл суртал, улс төрөөс чөлөөлж байж бидний бүтээлийг хүмүүс унших, бахархах, үнэн зөвийг мэдэх хандлага тогтоно гэж тэдэндээ захидаг.

Гуравдугаарт, 1990 оноос хойш дэлхийн монгол судлал өөрийн байр сууриа их алдаж эхэлсэн. Одоогоос 90 жилийн өмнө манай ахма¬дууд Герман, Франц, Зөвлөлтийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэдтэй харилцаад эхэлчихсэн байлаа. Тэр улсын “акулууд” Монголыг тоож харилцдаг байсан. Тиймээс дэлхийн нэр хүнд бүхий монголч эрдэмтэдтэй харилцаж, хамтран ажиллаж, хурал зөвлөгөөн хийж, хүндэтгэл үзүүлж байна. Манай хүрээлэн дээр 2010 оноос гадаадын залуу монгол судлаачийг тэтгэх дэмжлэгийг өөрсдөө санаачлаад, одоо 15 дахь хүнээ хүлээж аваад байсан одоо нэмэгдсэн байх аа. С.Чулуун өөрөө тэргүүлэх зочин профессорын солилцоо болон бусад хэлбэрээр Оросын Эртний улсын архив, Япон, Итали, Иран, Турк, Польш, Герман, Англи, Норвеги, Унгар, Тайванийн улсын архив, номын сан, Токио, Бээжин, Будапешт, Санкт Петербургын музейн сан хөмрөгөөс олон баримтууд судалснаас зах зухыг дурдвал 17 дугаар зуунд Оросоос Монголд, Монголоос Орост очсон 40 гаруй элчийн өдрийн тэмдэглэлийг авчирсан байна. Манайд санаачлага гаргаж юм хийсэн хүн заавал хэрэгт орох гээд байдаг бодит үнэн бий.

Тамын тогооны үлгэр түүн дээр дэндүү тод харагдаж байна. Хэтэрхий залуугаараа академич, сайд болсон дээр нь түүний бардам, амбицтай аашнаас үүдсэн атаа хорсол түүхчдийн дунд яваад байна уудаа. Өнөөгийн улс төрчдийн дундаас ганцаараа шахам, одоо ч  орон нутагтаа мал маллаж байгаа эгэл жирийн малчин аав, ээжийн хүүхэд бол С.Чулуун. Ангийнхаа адуучин найзаа албан тушаалтан хэн нэгнээс хамаагүй дээгүүр тавьж, илүү дотно харьцаатай байдаг түүний гол бахархал нь нэгдлийн хэдэн зуун адууг хариулж, Баян айраг уулын энгэрт эмнэг хангалтай ноцолдож  явсан үе гэдэг. Дэндүү омголон зантай болохоор хэнээс эмээлгүй хэлэх гэснээ хэлчихдэг байх. Уг нь С.Чулууны 5,6 жилийн өмнөх ярилцлагыг уншвал өнөөгийн маргаан тэмцэлд тодорхой хариу өгсөн байгаа юм. Тэрбээр, “төлөвлөсөн зүйл ч их буй нь мэдээж. Энэ бүхэнд саад их байдаг, Гэхдээ би саад болгон дээр гоншигнох дургүй. Гэтэл гаднынхантай хамтраад юм хийх гэхээр ухвар мөчид, хартай зарим нь бараг л эгэлгүй харамчийн дүрд тоглоод хийлгэдэггүй, садаа болдог зүйл илтэд их бий.

Гадаад хамтын ажиллагаа эрдэмтдийн ойлголцол итгэлцэл дээр л бий болдог. Манайд 16 улсын хамтын судалгааны 38 экспедиц ажиллаж байна. Бид ашиг хардаггүй. Илүү ашиг хараад эхлэхэд л үндсэн ажлын утга алдагддаг учир хувийн асуудлаа үргэлж хойш нь тавьж байх хэрэгтэй. Зөвхөн Москвад Монголтой холбоотой материал хадгалагддаг 20 орчим архив бий. Өнөөдөр Оросын архив, номын сан, музейтэй хамтран ажиллах, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг хэвлэн нийтлэхэд бараг бүгд нээлттэй. Гэхдээ манайхан тэгж бүрэн ашиглаж чадахгүй байна. Аль ч улсад өөрийн нууц байдаг шүү дээ. Гэтэл бид наана нь нээлттэй байгаа зүйлээ судлаагүй байж цаадахад санаархах хэрэггүй юм. Үнэн хэрэгтээ Монголынхоо архивыг ч үзсэн хүн тийм олон гэж үү.” гэсэн нь байдаг. Нээрээ өнөөдөр хэдэн хүн Монголын архивт мате¬риал үзсэн бэ гэж тоолбол Лонжид гээд л дуусах байх. Манжийн үеийн архивыг үздэг хүн бий юу? Хэдэн түүхч манж хэлтэй вэ? гээд асуувал яах бол. Дээр нь тодорхой шүүлтүүрээр ороод, шийдвэр гараад, хуулсан зүйл нь хэвлэгдээд ном болсныг үндэсний аюулгүй байдалтай холбох нь юу л бол. Мэдээлэл нь монгол, хятад хоёулаа манжийн дор байсан үеийн шүү? МУИС-ийн түүхийн багш нар Монголын эзэнт гүрний түүхийн 5 боть номыг Монгол судлал сангийн болон бас бус мөнгөөр хийгээд борлуулах гэсэн боловч ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн илүү бага зардлаар бүтээсэн нь тэднийг С.Чулуунтай арсалдах болсон гол шалтгаан болсон нь Ж.Урангуа, П.Дэлгэржаргал зэрэг ахмад түүхч ард нь байгаагаас харагдана.

Уг нь хүрээлэн академик, их сургууль задгай, чөлөөтэй хэлбэрээр ном хийж өрсөлдсөн бол зүйтэй байсан болов уу. Товчхондоо гол академик хүрээлэнгээ багш нартай тэмцэлдүүлж, залуу халуун бага хүмүүсийг урдаа барьсан Монгол судлал сангийн алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй бололтой.

С.Чулуун ч гэсэн өөрсдийн бэлдсэн залуу түүхчдээ басамжилсан байдал гаргасан байж болзошгүй юм. Хамгийн муухай нь аюулгүй байдлын нэр барьж, хэвлэл мэдээллээр зохион байгуулалттайгаар өөрсдийн мэргэжлийг гутаасан бохир аргыг системтэй хэрэглэж байгаа явдал юм.

Цөөхөн түүхчид бид өөрсдийгөө өөд нь татмаар юм даа.

Түүхийн ухааны доктор Ч.Сосорбарам

Холбоотой мэдээ