2021-01-25 117

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Түүнийг Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчсөн гэж үзжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ